Креационизм –нь өнөөгийн оршин тогтнол бол санаандгүй байдлаар юу ч үгүй хоосноос, гэнэтийн тэсрэлтийн нөлөөнд бий болсон гэхээсээ хүн төрөлхтөн, дэлхий ертөнц, гариг эрхэс нь анхнаасаа л өвөрмөцөөр бүтээгдсэн гэдэг бүтээлийн онол юм.
Бид маш зохицтойгоор бас гайхамшигтайгаар урласан сансарын хөлөг мэт зүйлийн гадаргуу дээр амьдардаг. Дуу хөгжим, хайр дурлал, анхилуун үнэр, гоо үзэсгэлэнг бид гэрчлэхийн сацуу үхэл хагацал, ялалт, амь амьдралын хамтаар оршидог. Бодоод үз л дээ. Математик, филисофи, хаврын улирал, гажуудал, тариалан, орооны цаг үе, квазар мөн үлээдэг бохь эдгээр нь хоосноос гарч ирсэн билүү? Санаандгүй бүрэлдэн тогтсон уу...?
Бидний хүрээлэн буй бүхнийг бүтээгч, Тэргүүн Математикч Нэгний оршихуйг таньж мэдээгүй гэх өчүүхэн шалтаг бидэнд, энэ ертөнц дээрх бүх үеийнхэний туршид байсаар байх уу. Үл итгэлцэл, давлиун байдлынхаа оронд бахдан бишрэх ёстой бус уу.
A3000-н жилийн тэртээ Израилын суут хаан Давид ( Дуулал 8:3-4 ) "Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо, Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?"