Эволюцийг баримтлагч найзууддаа хариулт  ·   Томас Ф. Нейнз

Эволюцийг баримтлагч найзууддаа хариулт
Хэн Тоншуул бүтээв?
Томас Ф. Нейнз


Зураг төслийн инженер Доктор Лютер Сандирлэнд ойд үхсэн байсан тоншуулын араг ясыг олоод ихэд гайхширав. Энэ яс нь шавьжгүй цэвэрхэн байлаа. Тийнхүү араг ясыг нарийвчлан шалгахдаа нэг сонин зүйлийг анзаарав. Жижигхэн уян хатан яснууд тоншуулын хамрын баруун нүхнээс гараад дагз болон хүзүүнийх нь араар ороод толгойныхоо нөгөө талд байрлах хошууруу нь орсон байлаа. Энэ хачин яснууд юу вэ? Нэлээдгүй амьтадын хэлний уганд хөшүүрэг мэт яс байх бөгөөд, яг үнэндээ тоншуулын хэлэн дэх эдгээр ясны зорилго(hyoid bones-хэл доорхи яс гэж нэрлэдэг). Тоншуулын хувьд, хэл нь урдаас хойшоо ба толгойг нь тойроод байж байгаа нь үнэхээр онцгой.


    Тоншуулын хэл

Тоншуул нь хурц үзүүр бүхий угтаа цавуулагтай хэлээрээ модны нарийхан зай завсар дахь өт авгалдайг барьж хооллодог. Толгой болон хүзүүн доорх арьс нь сул холбигор бөгөөд ингэснээр хэл нь хангалттай урт сунах боломжтой ба 6 инч орчим сунаж харван модон завсар дахь авгалдайн нүхрүү тоншино.

Хэн нэгэн аль нэгэн нь тоншуулд энэ онцгой хэлийг өгчээ. Урт, бас тэгээд унжаад мөчир дундуур нисэж байх үеэр нь орооцолдож байхын оронд хүзүүнийх нь ард сул арьсан дор нь байх юм. Тэнд нь, жижигхэн яснууд үндсэндээ 2 хэлрүү хуваагдаж, хошууруу нь орохоосоо өмнө хамт буцаж ирнэ. Энэхүү загварын нарийвчлал нь тоншуулын хувьд авгалдайруу хэлээ чиглүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэдэг нь ямар ч эргэлзээгүй.


Тоншуулын гавал (баруун талд)
Хэлний ясийг харуулж байна

Жижигхэн үе мөчтэй,нарийхан уян, таван яс.1 Юу баруун хамраас гараад ...холбогдон, 2 толгой хүзүүний араар тойроод 3, хошууны хоёр нүхрүү хөндий дундуур орох болов? 4

    Эволюци?

Хувьслын онолын дагуу, ганц эсээс эхлэн аажим аажмаар багахан өөрчлөлтүүд хуримтлагдан, амьд биетийн бүтцийг чиглүүлэх мэдээлэлийг алдаа оноотой хуулдаг. Иймэрхүү алдааг, мутаци буюу өөрчлөлт гэх ба, эволюцийг баримтлагчдийн нотлосноор зүгээр санаандгүй гарч ирсэн бөгөөд Бурханы мэргэн ухаанаас ер хамааралгүй. Мэдээллийг хуулах алдаа нь илүү нарийн зүйлс дээр сайн зааварчилгааг өгдөггүй. Тийм ч учраас рентген туяатай ойр ажилладаг техникчид өөрсдийгөө хамгаалахын тулд бамбай ба хормогч хэрэглэдэг.

Гэхдээ, эволюцийг баримтлагчид, мутаци нь аажимдаа Адамыг амёб эсвэл биологчдийг нян бактергүй болгосонд итгэдэг. Аюултай мутацитай нь үхэж байхад, үр удмаа үлдээх болон амьд үлдэх чадвартай бас нэг хэсэгхэн мутацитай нь, байгалийн шалгаралаар сонгогдсон гэдэгт сая сая жил гаран итгэсээр ирсэн. Өөрчлөлт маш удаан хугацаа шаарддаг гэдэгт итгэдэг гол шалтгаан нь эсийн гол бүрэлдэхүүн болох уураг хийх захиалгат боломж өөрчлөгддөг гэдгийг ихэнх мутаци харуулдаг. Өчүүхэн уураг ч бай жижиг био амин хүчлийн урт хэлхээс юм. Бараг л бүх мутаци аюултай, амьд үлдэж байгаа амьд организмууд нь бол ерөнхийдөө нэг уураг дах нэг био амин хүчил өөрчлөгдсөн мутацитай.

Бүр наад захын жирийн эрхтэн жишээ нь хэл гэхэд л олон уураг, мэдрэлийн эсүүд, судсуудаас бүтсэн гэх мэт. Ямар ч эрхтэнг нэг уураг дах нэг өмин хүчлийн өөрчлөлтийн нөлөөгөөр гэж төсөөлөхөд бэрх, харин ч төгс зохицсон. Яагаад нэг том бөөн мутаци ясанд ч юм уу, булчин, мэдрэл гэх мэтэд нэг дор нөлөөлчихөөгүй юм? Яагаад гэвэл бараг бүх мутаци аюултай. Хэрвээ танд бөөн мянган мутаци байгаад, нэг нь л ач тустай, хэдэн зуу нь генетикийн өвчин эмгэг үүсгэдэг бол, амьд бие организм устах байсан. Бурхан юу ч хийгээгүй, тэдгээр санамсаргүй мутаци нь бүгдийг бий болгож, ямар ч цогц эрхтэний гарал үүслийн хувьд нийцтэй тооцоолох арга замгүй, хувьсалийн онолчид өөрсдийгөө мухардуулсан нь.

Онолынхон тонгуулыг жирийн нэг хошуунаасаа хэл нь гарсан шувуудаас гаралтай гэж таамагладаг. Мутацийн зохиол, гэсэн хэдий ч, жирийн шувууны хэлийг тоншуулын хэлээр хэзээ ч өөрчлөх боломжгүй юм. Яагаад? Жирийн шувууны хэл толгойгоо тойроод арьсан дор нь өснө гэдэг нь, бүрэн тойрч гүйцэх хүртлээ ямар ч хэрэгцээгүй байх юм. Зөвхөн тоншуулын хэлний хөгжлийн сүүлийн шат буюу хошууныхаа урдаас гарч ирсэн үед л амьд үлдэх байсан.

Толгойныхоо ардаас нааш, хамрынхаа дундуур гарч ирсэний дараа хоолондоо хүрэхэд хангалттай урт, хошууныхаа угт нь, хүзүүнийхээ араар ороох хангалттай урт яс ба хэл өсөж төлжих тэр мөчийг хүртэл шувуу амьд үлдэхгүй байх сул талтай. Нэгэнт энд яс, үе мөч, судас шөрмөс мөн мэдрэл, бие махбодь агуулагдсан тул, магадгүй олон мутаци шаардагдахаас гадна сая гаруй жилээр хойшлогдох биз ээ. Толгойг нь тойрч гүйцээх гэж нэг уурагт нэг амин хүчил өөрчлөх хэрэгтэй бол хэлээрээ хоолоо барихын тулд сая гаруй жил гэдэг боломжгүй. Жирийн шувуудтай харьцуулахын бол хоол хүнсээ цуглуулах хэлний оролцоогүйгээр тоншуул амьд үлдэх гэж нэлээн зүтгэх болно. Жишээ нь инч хэртэй урт ба хоёр үе мөч нэмлээ гээд буруу тийшээ ургаад байвал мөн л амьд байхгүй. Тиймээс ийм төрлийн мутаци нь хэзээ ч үйлчлэхгүй.

Төгс цогцолбор загварын хувьд, тоншуулын хэл яг л нэгэн зэрэг бүгд гарч ирэх ёстой. Үүний тулд төгс ухаант Бүтээгч шаардлагатай. Хэрэв тоншуулын хэл зориуд тэгэж бүтээгдээгүй, мутацийн боломжоор бий болсон юм бол, зөвхөн анхны мутациуд л тэр хэлийг хамрынх нь баруун нүхрүү болон арагшаа чиглэсэн байдалд оруулна. Үүний дараа турж үхэх байсан.

Онолчид амьтад хэдий амьдарч байгаа ч, үеийн үеэс хойшхи ашиглагдаагүй амьд бие организмууд устах болно хэмээдэг. Нэгэн гайхамшигаар, тоншуул өөрсдөө устахгүй бол, олон үеийн туршид ашиглагдаагүй хэл нь өөрөө устах байжээ. Тоншуулын хэл бол зүгээр ч нэг эволюци гэхээсээ, гайхалтай төгс бүтээлийн маш том нотолгоо. Зарим онолчид үүнийг мэдэрсэн тул үүний талаар өөр юм сэдэж олжээ. Энэ тухай анх е-мэйлээр дурдахад, үнэхээр ойлгомжгүй бас боломжгүй санал юм шиг санагдсан бөгөөд, түүний юу хэлээд байгаа нь үнэхээр тод болтол нь би шалгаасан.

Энэхүү хувьсалын таамаг нь тоншуулын хэл бол жирийн шувуунаас гаралтай ба хоолойнд нь суурьлаж, хошуу хүртлээ сунасан бусад шувуудын адил хэмээсэн. Тэгээд, хэлний үзүүр биш, харин уг нь бага багаар жирийн байдлаасаа өөрөө хоолойныхоо ард суурьлаж, дахин аажим аажимаар өөрөө хошууны онгорхойгоор гадагшлан, толгойгоо арыг тойрон тогтсон. Ийм байдлаар,энэхүү баримтын дагуу, жижиг хөдөлгөөн бүр байгалийн шалгарлаар хэл нь уртссан ба уртсах тусам сунаж модон завсар дахь авгалдайд хүрнэ. Энэ нь мэдээж хоёр шал ондоо төрлийн мутаци буюу тийм ч сайн нийцэхгүй. Толгойны ойролцоох суурийг хөдөлгөсөн мутаци, хэлийг уртасгасантай нь нийцэж байх ёстой. Тиймгүй бол, хэл илүү цааш байх тусам, хошууныхаа эцэст хүртлээ сунах боломжгүй юм. Ингэснээр амьдарч чадахгүй. Мутаци нь их бага зохицуулалтай байлаа ч энэ баримт нь магадлагаа байхгүй.

Юутай ч гэлээ, би энэ хачирхалтай зохоилд бүр дасчихаж, харин санаандгүй мутациийн үйлдэл, байгалийн шалгарлаар бүх юм бий болсон гэдэгт эволюцийн онол баримтлагчид тэрхүү хийсвэр онолдоо итгээд байдаг гэхээр тэдний хувьд энэ нь боломжийн сонсогддогийг би харж байна.Эцсийн эцэст, хэрэв хэл нь хошуунаасаа уртаас урт сунах бол, өтний нүхнүүдэд хүрч, илүү ихийг барьж, илүү их үр төл боловсрох биз ээ.

Надад нэг зүйл бууж байна, энэ онол нь эхний инч эсвэл хэлний уг буруу зүгт хөдлөх хэрэгтэй байсан гэдгийг дурдахаа анзаарсангүй. Эволюцийнхан тоншуулын хэл хоолойноосоо ургаж гарсан, яг л бусад эгэл жирийн шувуу шиг ба жирийн шувуудаас гаралтай гэж үздэг учраас тэр. Хэлний уг нь хошууныхаа нэг талаас гарах ганцхан зам нь юу гэхээр хүзүүнийх нь байгаа байрлалаас хөдөлгөх л арга. Эхний инч эсвэл урагшаа, арагшаа биш. Хэлний угийг арагшаа ихэсгэх нь байгалийн шалгаралаар сонгогдох илүү магадлалтай, тэгээд хоолойг урдаас нь арагш хөдөлгөж, хошууны онгорхой нэгээхэн хэсгээр гаргаж ирвэл сонгон шалгарах боломжоор бага гэх зүйлийг тэд зохиосон.

Нөгөө талаас хэрэв, хошуунаас хэлийг нь урагшаа илүү гаргавал амьд үлдэх магадлал өндөр, харин аргуугаа байвал амьд байх боломж нь бага. Тоншуулын хэл толгойн орчимд анх үндэслэсэн гэх нь өнөөдөр өөрөө зөрчилтэй болон логикийн хувьд сэтгэцийн эмгэгтэй үнэ цэнэгүй баталгаа юм.

Улам дордуулсан нь. Энэхүү онолын дагуу бол хүзүүгээ тойрсон хэлний уг нь хамрынхаа нүхэнд өөрөө эргэж гацах. Яагаад ингэх гэж? Хэл нь урт байснаар амьд байх илүү боломжтой юм бол, хөл эсвэл сүүл, гэдэс доорх арьсанд нь уртсаад, байгалийн шалгарлаар сонгогдох байж л дээ. Харин хэлнийх нь хөгжил хамрынхаа нүхэнд гацаад зогсчихсон шувууд аль хэдийн устах байжээ.

Урагш ч бай, арагш ч бай энэ эволюцийн онолоор бол байгалийн шалгарлаар устах болон утгагүй зүйлрүү л дагуулж байна.

    Бусад систем

Тоншуулын хошуу нь яг л нарийн мэргэшсэн сийлбэрийн хутга мэт, модны завсраар зүсэх чадвартай. Хүмүүс төмөр цүүцийг алхаар тогшиж мод хагалдаг шиг тоншуул нь хошуугаараа модыг хагалдаг. Бид мод хагалахад цүүцний ир амархан мохдог. Нэлээн хэд нүхэлсэний дараа бид цүүцээ ирлэх шаардлагатай болдог. Тэгэхгүй бол улам иргүй болж ашиглагдахгүй болно. Бурхан тоншуулын хошууг өөрөө ирлэдэг бүтээжээ. Хэрэв энэ нь зүгээр санамсаргүйгээс үүссэн юм бол, зарим төмрийн дархан, эсвэл төмөрлөгийн шинжээчид аль хэдий нь өөрөөсөө ирлэгддэг цүүц хийх байсан нь гарцаагүй.

Хэрвээ хүн тоншуул шиг өт барих гээд хичнээн хурц иртэй цүүцтэй байгаад, хичнээн хичээсэнч, өт аль нүхэнд байгааг, бас хаашаа чиглүүлэхээ мэдэхгүй байх байсан. Хаана байгааг болон тэр том модны хаана нь өт байгааг мэдэх энэ цогц механизм бүхий тоншуул болох хүртэл, энэ мэргэшсэн хэлгүйгээр үнэ цэнэгүй юм. Өт хаана байгааг мэддэг байсан ч хангалттай урт хэлгүй бол мөн л үнэ цэнэгүй. Үнэндээ, урт хэл ч бай, хаана байгааг нь мэддэг ч бай, мөн л нүхнээс өтөө бариад буцаад гаргаж ирэхгүй бол ашиг тусгүй байх билээ. Эдгээр гурвын аль аль нь бусдаасаа түрүүлж үүсч хөгжсөн ч ашиггүй, сонгогдохгүй байсан.

Хэрэв дээрх өгүүлсэн тогтолцоо зүгээр жирийн шувуунд байсан бол,модны нөлөөнд алах байсан, яг модруу хамрынхаа хэсэгтэй, жолооны төмөр цүүц хийхтэй адил. Эхний цохилтоор амьд үлдээд, магадгүй дахиж тэгэхгүй. Тоншуул нь зөвхөн хүчтэй хурц хошуу болон өт илрүүлэгчтэй ч биш, бас гайхалтай доргилтыг шингээх систем бүхий толгой нь гэмтэхээс хамгаалагдсан байдаг.Хэрэв доргилт цочролт шингээгч нь байгаагүй бол эхний тоншуул л мод нүхлэхдээ залуугаараа үхэх эсвэл цохихоо болих байсан.

Үүнээс гадна, бусад шувуудтай харьцуулахад: Тоншуулын сүүлний өднүүд нь ялангуяа гол хэсэг, эсвэл хоёр хос маш хүчтэй, хошуутай алх мэт биеийг нь элэгдэлээс эсэргүүцэх мэт бэхлэгдсэн байдаг. Хөлнийх нь бүтэц ба булчин шөрмөсний хэлбэр тогтоц нь тохиромжтой бөгөөд тоншуулыг модонд авирах болон тоншиж байх явцдаа нэг газраа байхад тулгуур болдог. " (Encyclopedia Britannica CD 98, "Шувууд: Үндсэн шувуудын дараалал: Piciformes, Хэлбэр ба үүрэг"). Хэдий хатуу хөшүүн өдтэй сүүлтэй, нарийвчилсан хурууны бүтэц, өт илрүүлэгч болон өтийг нааш чангаагч, доргилт шингээгч, хэлийг нь тойрсон боолт сайн байгаад хэрэв хэдэн нүх цоолоод иргүй болчихвол, цаашид тасдахгүй байх байсан. Нэг дор хэд хэдэн төрлийн систем зэрэг ажилуулна гэдэг нь үнэхээр ухаант загварын нотолгоо ба давж туулшгүй төвөгтэй зүйл.

    Дүгнэлт

Эволюцийн онолын дагуу, үүрэггүй ямар ч систем байгалийн шалгарлаар устах байсан. Хэрэв тоншуулын нэг систем нөгөө системээсээ урьдаж ажиллах юм бол, энэ нь устах байсан. Яагаад гэвэл олон тооны систем нэг дор нэгэн зэрэг ажиллах шаардлагатай болох тул санаандгүй мутаци бий болсон гэвэл энэ нь тоншуулын онцгой системийн эсрэг баримт болж байна. Гол нь энэ бүгд хамт зэрэг ажиллах гэж бүтээгдсэн олон төрлийн систем.

Нэгэнтээ л тоншуул нь замбараагүй санаандгүй мутациас үүсээгүй гэдгийг баримт харуулж байхад, яагаад заавал ертөнцийн бүх л амьд организм, юмсыг эволюцийнхан мутацитай холбоод байдаг юм бэ? Хэрэв сайн баримт нотолгоо болон мөн дүгнэлт байвал мутациас үүссэн юм байна гэхэд OK. Ихэнх генетикийн өвчин эмгэг бол жишээнүүд. Уураг дахь амин хүчлийн эрэмбэ дараанд багахан өөрчлөлт ороход уурагны үйл явцад өөрчлөгдөн өвчин болдог. Иймэрхүү зүйлс дээр баримт нотолгоогоор хөтлүүлэх хэрэгтэй буюу тоншуулын гайхамшигтай загвар нь маш хүчтэй баталгаа болж байна. Хэрэв мутаци нь чихрийн шижинг үүсгэдэгийн бол яагаад заавал нойр булчирхай, элэг, загас, сармагчин мөн биднийг бүтээсэн гэсэн дүгнэлтэд хүрэх ёстой гэж? Хэрэв та барилга байшин нурааж буй сүйтгэгч бөмбөгтэй кран хараад, дэлхий ертөнд дээрх бүх байшин барилгыг сүйтгэгч бөмбөгтэй кранаар угсарсан гэж лав хүлээн зөвшөөрөхгүй.

Харамсалтай нь, ихэнх эволюци итгэл нь тохирсон тохироогүй, нийцэх эсэх хамаагүй бүх юмсыг бөөгнөрүүлж ойлгодог.

Доктор Сандирлэнд, дээрх зурган дээрх гавлын эзэн бичихдээ: Тоншуулын гавал нь зохиогчийн номын сан дахь ямар ч номноос илүү эволюцийн онолын шинжээчдийг итгүүлэх үр дүнтэй байсан юм. Бусад шувууд hyoid ястай боловч, хамрынх нь баруун талруу суулгаж өгөхөд ямар нэгэн гайхамшиг ид шид хэрэгтэй болов уу. Нэлээн нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлийн ажилтан онолч судалж үзсэнийхээ дараа, “ хэд хэдэн анатомийн тогтоц бүрэлдэхүүнийг мутациар тайлбарлахад ч бэрх юм. Зөвхөн энүүхэндээ л гэхэд заримдаа яах аргагүй Бурханы үйлдэл гэхээс аргагүй” гэжээ.

Өөр нэг онолч, тоншуулын хэлийг микроскопт харж байгаад: Хүний гараар уу, Бурханы бүтээл үү гэдгийг хэлэхэд маш амархан. Хүний гараар хийсэн зүйлийг томруулах тусам болхи, харин Бурханы бүтээлийг томруулах тусам илүү нарийн бас адармаатай байдаг” гэв. ( Лютер Д. Сандирлэнд, Бүтээлийн эдэм шинжилгээний нийгэмлэг улирал, цуврал.12 Гуравдугаар сар 1976, хуудас 183)  (Luther D. Sunderland, Creation Research Society Quarterly, vol. 12, March 1976, p. 183)
 

"Хэн Тоншуул бүтээв?"
<http://www.creationism.org/mongolian/woodpecker_mn.htm>

Очих:  Mongɣol kele
www.creationism.org