Creation Science Information & Links!
The 10 Commandments · in Mongolian

   "Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь   -Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.   Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.   Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий.   Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.   Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.   Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.   Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.   Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий.   Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.   Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.   Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.   Чи хүн бүү ал.   Чи бүү завхайр.   Чи бүү хулгайл.   Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.   Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв."   Египетээс гарсан нь 20:1-17


The 10 Commandments · (ᠮᠣᠨᠭᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ, Mongɣol kele, Монгол хэл)
http://www.creationism.org/mongolian/salv10Cmd_mn.htm



Нүүр:  Mongɣol kele
www.creationism.org