INVESTIGATING GENESIS SERIES
©2002  by Gerard Wakefield    http://www.creationism.org/wakefield/
http://www.creationism.org/mongolian/piltdownbirdshort_mn.htm


"Пилтдовн Шувуу 'Piltdown Chicken' – Хувьсалын бас нэгэн төөрөгдөл"

1999 онд, National Geographic шувууд нь үлэг гүрвэлээс гаралтай болохыг батласан фото зургийг нийтлэсэн. Archaeoraptor, энэ нь Хятадаас олборлосон ба үлэг гүрвэлээс шувуу үүссэн хоорондох жинхэнэ холбоос . (Sloan 100). Тэрхүү фото зурган дээрх амьтан нь “ шувууны далавч мэт гартай, үлэг гүрвэлийн адил урт сүүлтэй”, түүнийгээ тодотгож “ үлэг гүрвэл ба шувууны нисдэг үе хүртлэх хоорондын олдохгүй байсан хэсэг ” , (Ibid.), мөн “ Энэ олдвор нь Archaeopteryx үеэс хойших хамгийн сайн нотолгоо буюу зарим махчин үлэг гүрвэлээс хөгжсөн шувууд [дромазаур - dromaeosaurs]" (Ibid. 101).

Piltdown Man Hoax, 1912
Piltdown Man in 1912
Archaeopteryx Fossil
Related Fossil: Archaeopteryx

>2000 оны 3-р сарын дугаар, эрхлэгчид хүргүүлсэн захидалд, палентлогич Шюу Шинь ( Хятадын Шинжлэх Ухааны Академи), бичихдээ “Archaeoraptor нь шувууны биетэй, үлэг гүрвэлийн [дромазаур] сүүлтэй хуурамч зүйл гаргаж ирсэн”. Эрэн сурвалжлахын сурвалжлагч Люуис Сайямон энэхүү төөрөгдөлийн тухай нээлттэйгээр:

Төөрөгдөл, оновчгүй мэдээлэл, солиотой өргөмжлөл, магтаал, хоосон мөрөөдөл, гэнэн таамаглал, хүний алдаа, гөжүүдэл, заль мэх, худал хуурмаг, ар хударга, авилга, юу юунаас илүүтэйгээр ядмаг харилцаа (Simons 128).


Нэгэн Хятад фермийн эзэн хоёр өөр сэг ( чулуужилт ) хооронд нь наагаад түүнийгээ чулуужсан зүйлсийн наймаачин “ голцуу хуурамч зүйлс зардаг” хүнд зарсан (Ibid. 129). Энэ нь явсаар Стефен Церкас буюу үлэг гүрвэл сонирхогч өөрөөр хэлбэл энэ талын мэргэжлийн ойлголтгүй хүний гар дээр ирж, палентлогич Филип Кюри-тэй холбогдсон ажээ. Сайямон бичихдээ: “ Кюри өчнөөн олон үзэл бодлын дунд сатаарсан учир “Archaeoraptor “ –ыг үл ойшоосон. (Ibid. 130).

Кюури энэ олдворын талаар уулзалт хийсэн боловч, 1999 онд нийтлэл бичсэн Кристофер Слонд танилцуулахаас татгалзсан юм. Сайямон үүнийг “ Кюригийн зүгээс гаргасан хариуцлага алдсан хамгийн том алдаа” хэмээн цохон тэмдэглэсэн. Техасийн Их Сургуулийн доктор Тимоти Роуи шинжлээд “ хуурамч” байж болзошгүйг уламжилсан (Ibid.). Тийнхүү Кюри тэдгээр цуглуулгыг, чулуужилтийн мэргэжилтэн Кевин Оленбаик-аар шинжлүүлж, Оленбаик үүнийг хуурамч загвар хэмээн дүгнэсэн юм. (Ibid. 131).

Энэ хугацаанд Церкас, Кюри нар “ Байгаль ба Шинжлэх ухаан” сэтгүүлд чулуужилтийн тухай мэдээг хавсаргасан. Сайямон энэ талаар:
 

Тавдугаар хуудсанд дромазаур- буюу үлэг гүрвэлээс гарал үүсэлтэй шувуудын хувьсалын үе дэх үл мэдэгдэх бүтэц бүхий сүүлтэй шувууд. Товчхондоо, National Geographic-т энэ нөгөө “ олдохгүй байсан хэсэг” нь хэмээн Церкас хэлэх байсан байх. (Ibid.).


Хоёр сэтгүүл энэ нийтлэлийг хүлээж аваагүй юм. (Ibid.131-132). Хэдий тийм боловч, National Geographiс өөрсдийн хувилбараа нийтлэсэн. Сайямон “ сурвалжлагчдийн хувьд нохой ба одой морины шоу” хэмээн хэлсэн. (Ibid. 132).

Кюри хэлэхдээ: “ Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа” ...
... тэд харахыг хүссэн зүйлээ харсан.

Үүний дараа Шюу, Слонд “Archaeoraptor –ийнхан хуурсан гэдэгт 100% итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн. (Ibid.). Нэгэнтээ энэ нь хуурамч зүйл болох нь дэлгэгдэхэд, Церкас үнэхээрийн тэнэг алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Кюри хэлэхдээ: “ Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа”. Слон хэлэхдээ “ Мангасд чирүүлэх” (Ibid.). National Geographic – эрхлэгч “ Бид яаж яваад ийм заваан юмтай орооцолдчихов?” (Ibid. 128). Сайямон үүнд хариу барьж: “ Үүнийг харсан зарим цуутай, палентлогич нарт... Бяцхан яс нь хачирхалтай хувьсалын түлхүүр байлаа” (Ibid.). Энэ бол “тэд харахыг хүссэн зүйлээ харсан”.

Шүүмжлэл нэлээн ширүүн байсан. Өнгөрсөн хорин жилийн хугацаан дахь шинжлэх ухааны хамгийн муйхар хорин нийтлэлүүдийг Discover сэтгүүл луйварын нэр томъёо "Piltdown Chicken,” жагсаалтад оруулсан юм.Энэхүү хэллэг нь Piltdown Man гэдгээс гаралтай, хүний хиймэл гавал мөн сармагчины эрүү, 1912 оны “нээлт”. (Newman 80). Дээр өгүүлсэний адил палентлогчид хүний хөгжил хувьсалыг батлахын түүс болж байсан тул Piltdown Man –ыг хэрэглэх болж, харин орчин үеийн эрдэмтэн шинжээчид шувуу үлэг гүрвэлээс гаралтай гэдгийг нотлох гэж аргаа барсандаа Archaeoraptor –ыг ашиглах болсон юм.
 
    Ашигласан:

Newman, Judith. (2000). "Twenty of the Greatest Blunders in Science in the Last Twenty Years." Discover 21, no. 10.

Simons, Lewis (2000). "Archaeoraptor Fossil Trail." National Geographic 198, no. 4.

Sloan, Christopher (1999). "Feathers for T. Rex?" National Geographic 196, no. 5.
 

"Пилтдовн Шувуу 'Piltdown Chicken' – Хувьсалын бас нэгэн төөрөгдөл"
<http://www.creationism.org/mongolian/piltdownbirdshort_mn.htm>

Очих:  Mongɣol kele
www.creationism.org