Боломжгүй зорилго: Хаан Эрвээхэй
by Ron Lyttle    http://www.creationism.org/mongolian/monarch_mn.htm
Хаан эрвээхэй, шинжлэх ухааны нэр нь Данаус Плексиппас, маш том, улбар шар, хар хослосон эрвээхэй, Хойд Америкт элбэг тохиолддог. Нүүдлийнхээ үед Мексик, Калифорнид өвөлждөг ба үүнийг National Geographic 1976 оны наймдугаар сар, дугаар 2, 150.

Asclepias syriaca хэмээх сүүт өвсөн дээр эрэгчин эрвээхэй нь өндөг шахаж амьдрал эхлэнэ. Өндөг нь зүүний толгойны дайтай бөгөөд 3-12 хоногийн дараа, жижигхэн шар, цагаан, хар судалтай авгалдай гарах бөгөөд найман хөлтэй, навч жажлахад зориулсан мэт амтай. Хачирхалтай нь зөвхөн сүүт өвснөөс өөр ямарч өвс биш. Сүүт өвс нь цагаан өнгөтэй, наалдамхай шүүстэй байх бөгөөд энэ авгалдайнаас бусад шавьж болон тэр ч бүү хэл өглөөний хоолоо болгох гэсэн шувуудад хүртэл маш хортой. Тиймдээ ч ямар ч шувуу түүнд хүрдэггүй.

Авгалдай идсээр байгаад том болно. Тэгээд сүүлдээ арьсандаа багтахгүй том болж, хуучин арьс нь гуужиж дахин шинээр бий болж, улам томрох нөхцөл бүрддэг. Хоёр долоо хоног хэртээ авгалдай хийлэг зүйлс: навч иднэ, өснө, арьс нь гуужна, илүү их навч иднэ, өшөө том болно, арьс гуужна, Таван удаа энэ зүйл давтагдана.

Эцэстээ идэхдээ больж, аюулгүй газар олж, урвуу хараад, торго ээрч, дахин нэг удаа арьс нь гуужна. Гэхдээ том авгалдай биш, хөлгүй, нүдгүй, ил харагдах бие хэсэг байхгүй пупа гэдэг биет бий болдог. Энэ нь авгалдай шигээ олон өнгөтэй биш, харин алтан шар толботой, тод ногоон өнгөтэй.

Ямарч хөдөлгөөнгүй мэт боловч тэр дотроо их хөдөлгөөнтэй байдаг. Зүрх цохилсоор, харин гадна талын ногоон хэсэг тэр чигтээ өөр зүйл болон хувирдаг. Ногоон өнгө хувирсаар бор болно. Сүүлдээ өөрчлөлтгүй үхсэн мэт харагддаг. Гэвч өнгө нь өөрчлөгдөж тунгалаг өнгөтэй болох ба хар, улаан шар өнгө харагдаж эхлэнэ.

Эцэстээ, хоёр долоо хоногийн дараа нээгдэж, эрвээхэй төрхөндөө ордог. Зургаан урт хөлтэй, урт соруул маягийн амтай, түүгээрээ цэцгийн балыг идэх бөгөөд, хорчийсон хоёр далавч нь биенээс нь гарах шингэний хамт дэлгэгдэнэ. Ингэж дэлгэгдэх үед бага багаар нааш цааш дэвсээр хатааж, нисэхэд бэлэн болдог.

Тийнхүү нисэн одож, магадгүй хэн нэгний хашаан дахь цэцэгний балнаас сорон нисч, дараагийнхаа амьдралаа дахин эхлүүлэх хосоо хайн ниснэ.


Эволюцийн онолыг баримталдгийнхаа хувьд та, эгэл жирийн далавчгүй биет эцэстээ эрвээхэй болох хүртлээ зөвхөн түүнд зохицсон амьдрах чадварын хүчээр бий болсноос биш, ямар ч зорилгогүй, зүгээр нэг генийн алдаа хомсдолоос болоод ч юм уу, эсвэл дээр өгүүлсэн хувиран өөрчлөлт, бүх зүйлс санаандгүй санамсаргүй бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх үү.

Дээр дурдсанаас аль хэсгийг нь буюу иж бүрэн хувиралаас та, хараахан болоогүй тул хэмээн хэсэг хугацаагаар хойшлуулж чадах вэ? Зөвхөн ганц фермент дутвал, яаж өндөгнөөс авгалдай, авгалдайнаас пупа, пупанаас хөгжиж гүйцсэн эрвээхэй болох вэ? Энэ нь яахын аргагүй тогтсон цаг хугацаа, дэс дараа, хэв хэмжээ, үгүй бол үхнэ. Болдог, болдоггүй.

Гэхдээ надад “ тэгэхээр, зүгээр” гэсэн зүйлийг биш, харин генстикүүд айхтар инээгээд байхгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгнө үү.Таны нэрлэсэн Байгаль гээч нь Бурханы хийж бүтээсэн бүтээл гэхгүй л юм бол “ Байгалийн гайхамшиг” гэж битгий нэрлээрэй. ...Энэ нийтлэл өөрөө УСТАХГҮЙ.
 

"Боломжгүй зорилго: Хаан Эрвээхэй"
<http://www.creationism.org/mongolian/monarch_mn.htm>

Очих:  Mongɣol kele
www.creationism.org