Сейнт Хэйлэнс Оргилын 7н гайхамшиг
Лоёд, Доррис Андерсон    http://www.creationism.org/mongolian/7wonders_mn.htm

Оршил:  Дор хураангуйлан хүргэж буй 7н гайхамшиг нь MSH Ертөнцийн Мэдээллийн Төвд байрлуулсан байдаг бөгөөд 80 - аад оны үед галт уулын дэлбэрэлтээс үүссэн геологийн онцлог байдал. Тэдгээр нь маш богино хугацаанд тогтож бий болсон учираас, аливаа хувьсалд урт удаан хугацаа шаарддаг гэх эволюцийг баримтлагчдийн хувьд нэлээн хүч шаардсан юм.Үнэхээр биширтээр тул, бид үүнийг “ гайхамшиг” гэж нэрлэлээ. Үнэндээ бол, дэлхий ертөнцийг бүтээсэн Түүний, хүн төрөлхтөнд сануулах гэсэн Бурханы тессеж гэдэгт итгэдэг.
Volcanic Eruption, May 18, 1980
Галт Уулын Дэлбэрэлт,
5-р сарын 18, 1980

1.  9н цагийн дотор танигдахын аргагүй өөрчлөгдсөн уул.  Каскайдийн оргилын хамгийн үзэсгэлэнтэй нь хэмээн MSH тодотгосон байдаг. Конус хэлбэртэй, цасаар хучигдсан, өтгөн шигүү ой модод орой хүртэл нь сүндэрлэх бөгөөд хойд хэсэгтээ болор мэт тунгалаг нууртай. 1980 оны 3 сард, галт уулын хайлмаг хөдөлж, хэдэн хэсэг болон хуваагдаж эхэллээ. Дэвүүр хэлбэртэй, маш хучтэй даралт хойд энгэрээс доош уулын хөндий хуртэл тавирч, үүний улмаас 5 сарын 18 ны өглөө 8:32 минутад хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ 8 минутын тэсрэлт нь 600 км талбайн хэмжээний ой модыг устгасан юм.

20,000- н Хирошима атомийн бөмбөгний хүчтэй дүйцэх дэлбэрэлт нь үдэш болтол үргэлжилсэн. Энэ нь есөн цагийн дотор уулын ....ба орой тэр чигтээ ор сураггүй алга болж, асар том ангархай тах хэлбэртэй тогоо л үлдэв. Гуу жалга битүүрч, нуурын ёроолд 75м юмсаар дүүргэгдэн, уулын хойд ба баруун хойд хэсэгт урсаж байсан гол 45м тунадасд дарагдан булагдсан. Ердөө есөн цагийн дотор аймшигтай, сөнөсөн сарны төрх байдалтай болсон.

150 жилийн туршид геологийн хөгжил, хувьсалд гамшиг сүйрэл нь буурсан. Гэсэн хэдий ч иймэрхүү бага хэмжээний уулын есөн цагийн хугацаатай үргэлжлэх дэлбэрэлтийн гаргасан геологийн нүсэр өөрчлөлт нь алгуурханаар сая жилийн туршид бий болдог.

2.  Таван сарын дотор хавцал бий болсон.  Таван сарын дотор, 1.5х2.0 миль галт уулын тогооноос урсан гарсан шавар, халуун хайлмагийн урсгалаар хоёр ч хавцал бий болсон. Эхний урсгалаас 200м гүн Step Canyon үүссэн. Түүнээс зүүн тийш Loowit Canyon. Энэхүү 2 хавцал аль аль нь 30м хатуу чулууллагийг зүсэн гарсан байдаг. Хавцал тус бүрээр гол горхи урсах бөгөөд үүнийг хувьсалын онолын зүгээс ердийнөөр тайлбарлахдаа, урт удаан он цагийн нөлөөгөөр хавцал бий болсон гэдэг. Харин бидний дэр өгүүлсэнээр маш богино хугацаанд хавцал бий болсон бөгөөд үүгээр дамжин урсах болсон гэдгийг мэднэ. Дэлхийд алдартай Гранд Канёон ( Grand Canyon ) – ы тухайд сурах бичиг дээр, 100 сая гаруй жилийн голын урсгалаас бий болсон гэж тайбарласан байдаг. Харин одоо шинжээчид яг энэ Сейнт Хейлэнс Уулын хавцлууд шиг богино хугацаанд үүссэн байх гэж итгэдэг.
 

 

3.  Таван хоногт бий болсон Байдлайндс (Badlands).  Өмнөд болон Зүүн Өмнөд Дакота-т байрладаг Badlands. Эрэвгэр сэрэвгэр мэт боловч үзэсгэлэнт газар нутаг, хадархаг газруудаар нар салхинд элэгдсэн задгай газрууд таарна. Энэ байгалийн тогтолцоог тайлбарлахдаа олон зуун жилийн турш дахь усны урсгалд цэвэрлэгдсэн мэт болж хоцорсон, сүндэрлэсэн чулуун хэлбэр гэдэг.

Сейнт Хейлэнс Уулын нүсэр хөрсний нүүдлийн улмаас, хойд зүгт орших хөндий маш их хэмжээний цас мөсөнд даруулав. Бүхэл өдрийн турш 290 градус халуун 10м үнс нурам ирж, тэдгээр мөсийг маш богино хугацаанд хайлуулан, ууршуулж байв. Яг энэ үзэгдэл мөн ууланд ч болж байсан. Ус ууршихдаа 1700 дахин тэлсэн. Маш түргэн хугацаанд ийм зүйл болбол дэлбэрэлт үүсдэг. Иймэрхүү ижил дэлбэрэлтүүдээс усгүй болсон.

Хөндийд булшлагдсан цас мөсийг халуун улаан үнс бүрхэж, яах ийхий зуургүй хайлуулан, бас тэр даруй ууршуулж бий болсон зүйлийг 40м гүн “ Уурын уурхай” хэмээн нэрийддэг. Хүчтэй цөмрөлтийн нөлөөгөөр гол горхи, гуу жалга үүсэх хүртэл, Badlands -ийн гадаргуун нэгээхэн хэсэг нь бараг босоо шахуу байсан. Гол горхи нь жижиг гуу жалга. Америкийн агуу Badlands -ууд нь галт уулын дэлбэрэлт болон сүйрлийн хүчин нөлөөгөөр үүссэн байж болзошгүй.

4.  Гурван цагийн дотор үелсэн давхарга.   Геологчидийг гайхшруулсан бас нэгэн зүйл бол 1980 оны 6-р сарын 12 нд болсон 3 дахь тэсрэлтийн улмаас үүссэн 8 м үечилсэн давхарга. Ер нь бол удаа дараагийн давхарга бий болоход нэлээд урт удаан цаг хугацаа шаардагддаг бөгөөд наад зах нь 100 хүртэлх үе давхарга 9-12 цагийн турш хуримтлагдан бий болдог. Уулын орой дээгүүр 9 миль хэртээ утаа суунаглах зуур, уулын тогооноос үелэн гарах халуун хайлмаг хойд энгэрээн даган, хөндийн дор тоосжуулан бас үелж байлаа. Ердөө хэдхэн секундээс хэдэн минутын хугацаанд ,нэг инчээс яард гаран зузаан бий болсон юм.

Геологич Стивен Остин, галт уулын хэлтэрхийнүүд нь, догшин ширүүн урсгал газрыг тэр чигт нь тэвэрч, шингэрүүлэн урсгаж буй мэт хэмээн тодорхойлжээ. Тэдгээр нь уулсын доош яг л хар салхины хурдаар нүүж 540С тунадас үлдээсэн. Тунадас нь төсөөтэй бас тун ч сайн холилджээ. Хамгийн гайхалтай нь эдгээр өндөр хурдтай халуун улаан үнс болон чулууд нь гайхамшигтай тод давхаргуудын бүдүүн нарийн тоосонцор болон хуваагдсан. Ийм онцгой зүйл лаборторийн тунадасны торхонд л нотлогддог.

Үүнтэй төсөөтэй нарийн давхарга нь Гранд Канионы Тайпиц Сайндстоунд тохиолдож байсан. Үүнийг уламжлал ёсоор тайлбарлахдаа, урт хугацааны туршид тасралтгүй орсон хур тунадасаас үүссэн гэдэг. Tайпиц давхаргыг бий болгосон усан цэнэгтэй шингэн, MSH давхаргыг бий болгосон хийн цэнэгтэй шавар шингэн, аль аль нь физикийн адил хуулийг дагадаг. Энэхүү галт уулын тогтоц нь маш түргэн бий болсон гэдгийг харуулсан юм. Тайпиц ч ялгаагүй богино хугацаанд үерийн нөлөөнд бий болсон.

5.  Есөн цагийн дотор голын систем бий болсон.  5-р сарын 18 ны хөрсний нуралтын үеэр гол ба хурдны замыг Спирит нууранд дунджаар 45М хэртэй булсан байлаа. Мөн түүнчлэн Аппэр Түүтл хөндийн 60 км хавтгай дөрвөлжин сувгуудийн ба сувгийн амыг бөглөж булсан юм. Тийнхүү 22 сарын туршид Номхон далайруу гарц суваг үүсээгүй.

1982 оны 3-р сарын 19 нд болсн дэлбэрэлтийн үеэр өвлийн туршид галт уулын тогоонд хуримтлагдсан байсан их хэмжээний цасыг хайлуулсан. Ингэж хайлсан цасны ус, ууланд дахь задгай зүйлстэй холилдохын зэрэгцээ энгэр даган маш их хэмжээний шаврын нүүдэл үүссэн. Харин 9 цагийн турш үргэлжлэх шаврын нүүдэл нь суваг гуу жалгуудаар Номхон далайн зүг урсан, сувгийн ам нь дахин нээгдсэн юм. Үүний тоонд 30м гүнтэй дор хаяж гурван ч хавцал орно. Эдгээрийн нэг нь Түүтл дэх Бяцхан Их Хавцал The Little Grand Canyon of the Toutle мөн ба учир нь Гранд Канионы 1/40 нэгээхэн загвар юм.

Ямар их ус шавраас яасан өчүүхэн ус шавар хүртэл мөнхийг бүтээхэд хэрэгтэй юм бэ.

Хувьсалын геологчид Зүүн Вашингтоны 40000 хавтгай дөрвөлжин км Чаннилд Скабландс-руу үүсэл гарлыг нь судлахаар удаан хугацаагаар томилогдсон. Эцэст нь тэд 70-аад онд энэ өргөн уудам геологийн тогтоц нь Гранд Күүпли-г оролцуулан, сүйрлийн үйл явдлын үр дүнд хоёр хоногийн дотор ер нь бий болсон гэж хүлээн зөвшөөрсөн. Сүйрлийн үйл явдал нь газрын гадаргуу дээрх гайхамшигтай тогтоцуудын тайлбар гэж хэлж болно. Глобал Үер ийн үйл явдалын тухайд 300 орчим хэсэг бүлэг хүмүүсийн түүх өгүүлж байна.

6.  Живж байсан дүнзүүд 10 жилийн дотор урт удаан настай ой мод мэт.  Сая сая модод тэр дэлбэрэлтийн үеэр Спирит Нуурлуу арчигдан хаягдсан юм. Он жилүүд өнгөрөх тусам нэг нэгээрээ шал нойтон болж, ёроолруу нь живж байсан. Шигүү үндэс мод бол дүнз моддын 10% юм. Тэдгээр дүнз модод доош живэхдээ босоо байрлалтай, үндэснүүд нь богинохон хугацаанд нуурын гүнд суурьлаж байв. Урт удаан он жилүүдэд нэг ой мод нөгөөгийнхөө дээрээс, ургах нь ургаж, үхэх нь үхэж байлаа.

Ийм тогтоцуудыг Yellowstone National Park дахь Specimen Ridge зэрэг бусад газруудаас олж харж болно. Тэндээс геологчид 27 өөр өөр үе бүхий үндэстэй ой олсон ба 27 н дараалсан ой моддыг ажигласан байна. Specimen Ridge дахь тайлбар тэмдэгт тэдний алдааг илэрхийлсэн юм. “ 50 сая жилийн тэртээд цэцэглэж байсан 27 давхарга бүхий галт уулын хад чулуутай булшлагдан чулуужсан ой” хэмээн тайлбарлажээ.

Харин өнөөдөр тэр тэмдэг үгүй болж, үнэн дэлгэгдсэн. Specimen Ridge байдлыг Спирит Нуурын үзэгдэл харуулж байна гэдгийг шинжээчид ухаарсан юм. Цаг хугацааны туршид нууран дээр хөвж явсан модод норж, доош живээд, тийнхүү нэг нэгийнхээ дээр урган гарч ирсэн. 50 сая жилийн үүсэл хуримтлал нь хэдхэн жилийн дотор бий болсон байж болзошгүй бөгөөд дээр нь нэмэхэд дүнзийг чулуужуулахад цаг хугацаа 100-1000 жил шаардлагатай.

7.  Нүүрсний түргэн тогтоцын шинэ загвар.  Доктор Стивен Остин, Пенн Мужийн Их Сургуулийн докторын зэргээ Кентаки-гийн нүүрсний орд дахь, өөрийнхөө хийсэн нүүрсний бүтцийн шинэ загвар дээрх, судалгаан дээрээ үндэслэн бичжээ. 100 гаруй жилийн туршид, геологчид нүүрсний бүтцийг тайлбарлахдаа, шавар хүлэр намгийн загварыг хэрэглэж байсан ч, Доктор Остин нүүрс нь шавар хүлэр намгийн гэх мэт бүтэцтэй биш,харин холтос мэт бүтэцтэй хэмээн санал зөрж байсан. Хүлэр намаг нь үндэсний бодис агуулдаг бол нүүрс үгүй. Хүлэр намаг хөрсөн дээр тогтдог бол нүүрс чулуун давхарга дээр . Ямар ч хүлэр намаг нүүрс болон өөрчлөгдөж байгаагүй.

Остин хөвөгч шалавч дэвшүүлсэн ба тэр нь их усны гамшигаас үүдэн хэдэн сая акр ой урсгаж үгүй болохоос гадна, хоорондоо ширэлдэн модон шалавч мэт болсон. Тэдгээр модон шалавчууд нь Кентаки дээгүүр хөвөхдөө, нэг нэгэнтэйгээ мөргөлдөж, холтоснууд нь ёроолруу унасан. Галт уулын идэвхжилтийн үр дагавар нь халуун ба даралт, үүний эцсийн найрлагууд нь лабориторт нүүрс гаргахад ашиглагдаж байв.

Ердөө 10 сарын дараа Сейнт Хэйленс Оргил дэлбэрч, Спирит Нуурлуу сая сая дүнзэн мод болон ургамал ногоог урсгаж хаясан билээ. Доктор Остин тэдгээр дүнзнүүд холтосгүй болж нүцгэрсэнийг ажигласан юм. Нуурын ёроол 3 фийт орчим холтос болон чулуу ургамалаар дүүрсэн байсан. Энэ өдрийг хүртэл тэдгээр нь он удаан жил тэр хэвээр байлаа. Хэрэв гамшиг нь яг тохирсон халуун ба даралт үзүүлсэн бол тэрээр богино хугацаанд нүүрс болон хувирах байлаа. Доктор Остиний судалгаа нь сая сая жилийг шаардах нүүрсний бүтэц маш их эргэлзээтэй байна гэдгийг харуулж байна.
 

"Сейнт Хэйлэнс Оргилын 7н гайхамшиг"
<http://www.creationism.org/mongolian/7wonders_mn.htm>

Очих:  Mongɣol kele
www.creationism.org